1994 оны 6-р сарын 22. Хөл бөмбөгийн ДАШТ Америкт боллоо. Колумбын багийн хамгаалагч Эскобар Америктэй хийсэн тоглолтын үеэр өөрийнхөө хаалганд бөмбөг оруулж, баг нь ч ялагдан хэсгээсээ ч гарч чадалгүй нутаг буцжээ. Сар орчмын дараа хөл бөмбөгийн фанат Муньос гэгч этгээд Медельин хотын нэгэн бааранд Эскобарыг буудан алсан байна. Шүүх Муньост 43 жилийн ял өгсөн боловч тэрбээр огтхон ч гутраагүйгээр үл барам "Муу тоглосных нь төлөө Эскобарыг шийтгэсэн юм" хэмээжээ.
No comments:
Post a Comment