Хуудас

2011/01/16

Азиас хамгийн анх монголчууд америк тивд очжээ


  

Америк тивд хүрсэн Азийн анхны хүмүүс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн  чулуун зэвсэгтэй өвөг монгол хүмүүс байжээ. Доктор, профессор С.Жамбалдорж Орос, америкийн эрдэмтэд болон Монголын эрдэмтдийн судалгааг үндэслэн үндэслэн 32 жилийн турш судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр Америк тивийг өвөг монголчууд  анх нээсэн түүхийг газар усны нэр, хэлний баримтаар ботолж байна.
   Түүний үзэж байгаагаар 1974 онд Орос , Америкийн эрдэмтэд Алетуын  арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж Монголын Говь хийцийн чулуун зэвсэг олсон нь Америкийг анх хэн нээсэн бэ гэдэг оньсыг тайлах хамгийн чухал нээлт болжээ. Харамсалтай нь эрдэмтэд Монголыг мэдэхгүй байсан тул археологийн малталт хийсэн  тэдгээр арлууд нь язгуур монгол нэртэй байснийг мэдээгүй аж.
    Алеутын арал гэдэг нь барагцаалбал 17000 гаруй км үргэлжилсэн нуман хэлбэртэй,  167 шахам арлаас тогтдог  аж. Энэ газар нутаг 1867 он хүртэл Оросын харъянд байгаад Америкийн Аляск муж  болсноос хойш өдгөө 40 жил өнгөрчээ. Ц.Жамбалдорж Алеутын арлын газрын зургийг  дэлгэн судалгаа хийхдээ хэд хэдэн арал монголжуу нэртэй болохыг судалж өвөг монгол язгуурын үг гэдгийг нотолжээ. Тухайлбал, Алеутын ойр орчимд атка буюу атга, адак буюу адаг, ушик буюу уушиг , ихэниүд буюу ихнүдэ , экниүтка буюу эх нутаг зэрэг олон монгол нэрийг нэрлэжээ.
    С.Жамбалдорж Христофэр Колумб хэмээх итали гаралтай испани далайчин 1492 онд Америк тивийг нээснээс хойш 500 жил өнгөрч байна гэдэг мэдээллийг үгүйсгэж
түүхийг гуйвуулсан худал мэдээлэл гэж үзэж байна. Харин 1492 он бол Испанийн колончлол Америк тив эхэлсний ой гэж үзээд уугуул индианчуудыг хүйс тэмтрэн өнө  эртний соёлыг нь устгаж эхэлсний 500 жилийн ой гэж дүгнэжээ.
Тэрээр мөн Монголчуудын 21-р зуун хүртэл тэнэг бүдүүлэг Азийн барбарууд гэж европ  дахины ном сударт бичсээр байдаг ч монголчууд анх цаг тооны бичиг зохиож, анхны шинжлэх ухааны академи байгуулж, Ази европын хуурай замыг нээж тархай бутархай байсан хойд хөрш Орос, өмнөд хөрш Хятадын нэгдсэн улс болох хөшүүрэг болсон. Бүр 1500 жилийн өмнөх үеийн түүхийг сөхвөл монголчууд Ромын эзэнт гүрэнтэй холбоотой байж, европыг европ болгоход хувь нэмрээ оруулсан гээд түүнээс ч өмнө 8000-25000, магадгүй 30, 40 орчим мянган жилийн тэртээд хэн ч хөл тавиагүй байсан Америк тивд өвөг монголчууд хүрч байсны бодит ул мөрийг газар усны нэрээр хэлний талаас анх удаа мөшгөсөн шинэ нээлтийг хийснээ тодотгов.
   Эдүгээ бидний оршин байгаа Монгол орны өргөн уудам газар нутаг дээр 750 мянган жилийн өмнө "Homo Sapiens"  байсан. Иймээс 10-30 мянган жилийн өмнө өвөг монголчууд амьдрахын эрхээр ан гөрөө хийж, аятай тухтай газар нутаг хайж явсаар анх Америкт хүрсэн байх бүрэн үндэстэй юм байна. Үүнийг нь Орос, Америкийн эрдэмтэд Азийн нүүдэлчид анчдын хэрэглэж явсан говь хийцийн чулуун зэвсгийн олдвороор баталсан байна.
Мөн Оросын эрдэмтэн А.П.Окладников " Америкийн индианчуудын эртний өвөг дээдэс Азиас гаралтай, тэндээс нүүдэллэн очсон палео индианчууд мөн" гэсэн нь шинжлэх ухаанд гайхамшигтай нээлтийн хэмжээнд яригдах суурь дөгнэлт гэж үздэг байна. Говь хийцийн чулуун зэвсэг Америк тивээс олдоно гэдэг дэлхийн шинжлэх ухаанд гайхамшигтай нээлт болжээ.
Эрдэмтдийн судалгаагаар түүхийн олон зуун мянган жилийн явцад хамгийн удаан хугацаагаар хадгалагдан үлддэг зүйл бол газар усны нэр гэж үзжээ. Үүн дээр үндэслэн С.Жамбалдорж доктор Америк, Оросын эрдэмтдийн малталт хийсэн Алеутын арлыг судалж дээрх могол нэртэй арлын тухай 1995 онд нийтэд анх мэдээлж байсан юм байна. Эдгээр нь эртний өвөг монголын хэлний үг боловч орчин үеийн хэлнээ яг тэр утгаараа хэрэглэгдсээр байгаа монгол хэлний үндсэн сангийн үгс юм. Түүнчлэн хойд, өмнөд Америкийн индианчуудад монголчуудаас өвлөж үлдсэн нэлээд юм бий. Тэд одоо ч гэсэн "ail " буюу "айл" гэж хот айлаа монголчуудын нэгэн адил нэрлэсээр иржээ. Мөн индианчууд эзэд дээдсээ "hagaan", насанд хүрээгүй хөвгүүдээ "auki" буюу "агь" гэж нэрлэдэг байна.

No comments:

Post a Comment